Хөвсгөл аймгийн төвийг улсын нийслэлтэй холбох Мөрөн-Уньт чиглэлийн 253.3 км замын нээлт өчигдөр боллоо. Мөрөн-Улаанбаатар, Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд 20 гаруй цаг явдаг байсан бол засмал замтай болсноор энэ хугацаа хоёр дахин багассан байна.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөснөөс өнгөрсөн намар Өмнөговь аймгийн замыг ашиглалтад оруулсан юм.