Categories
мэдээ нийгэм

Хувийн цэцэрлэгт хүүхдээ үнэгүй явуулаарай

Есдүгээр сарын 01-нд цэцэрлэгт биш, гэртээ цоожлогдон үлдсэн 43 мянга орчим хүүхэд бий. Эдгээр хүүхдийн 3000 гаруйг нь улс хувьсах зардал, хоолны мөнгийг нь дааж, орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүдэд явуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг гаргаж, 3087 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болжээ. Хүүхэд нь харьяа хорооныхоо цэцэрлэгт явах сугалаа сугалж чадаагүй эцэг, эхчүүд өнөөдөр, маргааш хоёр өдөр ажлын цагаар дахин харьяа улсын цэцэрлэгтээ хандан бүртгүүлж, хувийн цэцэрлэгт нэг ч төгрөг төлөхгүйгээр хүүхдээ өгөх боломжтой болж байна. Цэцэрлэгт нэмэлтээр орох хүүхдүүдийн элсэлтийг төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч болон хувийн цэцэрлэгийн төлөөлөл, багш, ажилтан, хорооны ажилтны баг бүртгэх юм. Мөн 3087 хүүхдийн 30 хувь хүртэл хүүхдийг зорилтот бүлгээс сонгоно. Энэхүү бүлэгт хүн амын амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хагас буюу бүтэн өнчин эсвэл тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүд багтах юм.

УИХ-ын чуулганаас 1.4 тэрбум төгрөгийг баталсан. Энэ нь хувийн цэцэрлэгт шинээр явах 3087 хүүхдийн хоолны, урсах зардлын 2016 он дуустал шаардагдах мөнгө. Үлдсэн зардлын хөрөнгийг ирэх оны төсвийн тодотголд салбарын яам нь суулгаж, хэлэлцүүлэн батлуулахаар тохирчээ. Цэцэрлэгийн хүүхдийн нэг жилийн хувьсах зардал 807800 төгрөг, нэг өдрийн хоолны мөнгө нь 1650 төгрөг, сарын хоолны төлбөр нь 36000 төгрөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *