Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн зөвлөгөө өгөв

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх” өдөрлөгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгсөн юм.

Өдөрлөгт 28 хорооны 50 гаруй иргэн оролцож хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, газар, СӨХ-ийн үйл ажиллагаа, гэрээ, гэмт хэрэг, өмчлөх эрх, үйлдвэрлэлийн осол, хүүхдийн асран хамгаалал болон бусад чиглэлээр хууль эрх зүйн зөвлөгөө авсан байна. Зөвлөгөөг Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч П.Чинзориг өгч, иргэдийг эрх зүйн мэдээллээр хангасан юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *