Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнана

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр 11.00 цагт тайлагнахаар болжээ.

Тус байнгын хороо нь өнгөрсөн хугацаанд хамгийн их ачаалалттай ажилласан юм. Энэ нь хууль зүйн салбарын хүрээнд олон хууль, тогтоолыг шинэчлэн баталж байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай зэрэг нийгэмд хүлээлт үүсгээд байгаа чухал хуулиудыг боловсруулах зэрэг их ажилтай байгаа. Нэр дурдсан хуулийн төслүүдийг хаврын чуулганаар багтаан батлах чиглэлийг байнгын хороо барьсан ч УИХ-ын даргын зүгээс чухал хуулиудыг яарч баталж болохгүй гэж үзэн, ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар хойшлуулсан юм. Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь чуулганы завсарлагааны хугацааг ашиглаж дээрх хуулийн төслүүд дээр нухацтай ажиллах үүрэг хүлээгээд байгаа.

Хаврын чуулган завсарлах өдөр буюу долдугаар сарын 10-нд УИХ-ын байнгын хороодоос Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороод ажлаа тайлагнасан бол түүнээс хэд хоногийн өмнө Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *