Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар урамшуулал олгосон гэв

АТГ-аас Сүхбаатар дүүрэгт ажилласан ажпын хэсгийн тайлангийн мөрөөр ИТХ-ын дарга болон Засаг даргаас гаргасан шийдвэрт илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мөн авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг мөрдлөг болгуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. Дүүргийн ИТХ-ын Тэр- гүүлэгчдээс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, эрхлэх аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулах үйл ажиллагаа эрхлэх гэрээ, тамхи худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний, нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд төлөх хураамжийн хэмжээ, газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх зааг, хязгаар, түүний зургийн хамт баталсан нь холбогдох хууль тогтоомжоор ИТХ-ын Тэргүүлэгчдэд бус сум, дүүргийн ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзжээ. Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зориулалт зарцуулалтаар Зөвлөлийн гишүүдэд улирал тутамд ажлын үр дүнгээр 300.000 төгрөгийн урамшуулал олгосон асуудал нь холбогдох хууль тоггоомжид нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, дүнгээ ирүүлэхийг мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *