“Тэди” төвд утас сонирхож явсан нэг эмэгтэйд бага насны нэгэн охин “Эгчээ бид нарыг хулгайлчихлаа. Авраарай. Машинд надаас гадна зөндөө хүүхэд байгаа” гэж хэлсэн аж. Уг эмэгтэй мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандсан байна.
Хүүхэд хулгайлсан гэх этгээд дөрөвдүгээр ангийн гурван сурагчийг “Гоё юм авч өгнө” гэж хэлээд сургуулийн ойр орчмоос нь дагуулан явжээ. Охидын нэг нь бие засахыг хүссэн тул “Тэди” төвийн бие засах газарт дагуулан ороод охидын зургийг дарж, “Wechat” ашиглан хятад үсгээр хүмүүстэй харилцаж байхыг нь “Тэди” төвийн ажилтан анхлан харсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Хулгайлагдсан гэх хүүхдүүдийн эцэг эх цагдаагийн хэлтэст ирсэн байна.