Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдүүд НҮБ-ын дүрмийг монгол бичгээр бичжээ

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсоны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн монгол бичгийн шилдэг уран бичээч хүүхдүүд нэгэн хүсэл, зорилгын дор нэгдэн НҮБ-ын Дүрмийг Монгол Улсын түүхэнд анх удаа уран бичлэгээр урлан бүтээж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишрад хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Түүхэн ном бүтээх аян 2021 оны 6 дугаар сараас эхэлж, 4 сар гаруйн турш үргэлжлэн амжилттай өндөрлөсөн ба уг аяныг “Монгол дуу, дүрс сан” ТББ санаачлан “Бичиг соёл төв”, “Хүмүүн бичиг сонин”, “Олон улсын монгол уран бичлэгийн холбоо” хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар дэмжин ажиллав.

Монголын хүүхдүүдийн хүндтэй бэлгийг ирэх 11 дүгээр сард Нью-Йорк хотод албан ажлаар очих үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д хүлээлгэн өгөхөө ноён Тапан Мишра өөрийн хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүхэн бүтээлийн хувийг аянд оролцсон хүүхдүүд Гадаад харилцааны яаманд дурсгал болгон хүлээлгэн өгөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *