Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан “Иргэн бүр эрсдэлгүй орчин” сарын аяныг зарлаад байгаа. Аяны хүрээнд “Хог бүр баялаг” сэдэвт хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдааныг нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-14 насны сурагчдын дунд зохион байгуулахаар болсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.
Хог хаягдал ашиглан бүтээсэн бүтээлийг аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүлээн авах юм байна. Шалгарсан сурагчдын шагналыг аравдугаар сарын 25-ны өдөр гардуулах гэнэ.