Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зохиолын номын баяр болно

Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсоний мэндэлсний 212 жилийн ой ирэх сарын 02-нд тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан Хүүхдийн номын сан ойг угтсан “Номын баяр” хийх гэж байна. Энэ баярын үеэр Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын хүүхдийн сонгодог бүтээлийн дээж 300 номыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болох юм байна. Мөн хүүхдийн зохиолчдын шинэ уран бүтээлийн мэндчилгээ, Хүүхэлдэйн жүжигчдийн тоглолт, хүүхэд багачуудын жүжигчилсэн тоглолт, урлагийн мэндчилгээг хүрэлцэн ирсэн уншигчдад толилуулах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МЗЭ-ийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн тэргүүн О.Сундуй, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн гүйцэтгэх захирал Н.Мандал, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Улаанбаатар Хотын төв номын сангийн захирал А.Эрдэнэбат болон уншигч багачуудын төлөөлөл, үе үеийн хүүхдийн зохиолчид оролцох аж.

Номын баяр энэ сарын 30-нд Хүүхдийн Төв номын санд болно. Номын баярт уншигч хүүхэд багачууд, тэдний эцэг эх оролцох боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *