Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн утас 108” ажиллаж байна

Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд Хүүхдийн утас 108 өчигдрөөс ажиллаж эхэлсэн. Энэхүү утас иргэд болон хүүхдүүдээс хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээлэл авахаас гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн 24 цагийн турш суурин болон үүрэн телефоны утаснаас үнэгүй холбогдох боломжтой гэсэн. Өчигдөр хүүхдүүд энэ дугаар руу залган холбогдож үйлчилгээнийх нь талаар илүүтэй мэдээлэл авсан байна. Харин өнөөдрөөс эхлэн өөртөө тохиолдож буй асуудлуудыг ярин зөвлөгөө, тусламж авч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *