Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тэрэгтэй парад болно

“Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүдийн клуб”-ээс маргааш Машингүй өдрийн үеэр “Тэрэгтэй парад” зохион байгуулах гэнэ.
Таны хүүхдийн амгалан тайван байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өсөж торних эрх Улаанбаатар хотын гудамж, зам талбай-д хэрэгжих боломж хэр байна вэ?
– Машины хэт чанга дуут дохио, энхэл донхол зам, бүдүүлэг жолооч нар гарцан дээр ч явган хүнд зам тавьж өгөхгүй байгаа нь ХОТЫН СОЁЛ мөн үү?
– Хүүхдэд ээлтэй орчин Улаанбаатар хотод байна уу? Эдгээр асуудалд эрх баригчдын анхаарлыг хандуулах, шийдвэрлүүлэх, уриалахын тулд Та энэхүү арга хэмжээнд нэгдэн, дэмжин оролцоорой хэмээн тэд уриалж байна.

Тэрэгтэй парадынханмаргааш 11:00 цагтЧингисийн талбайд цуглан, Баруун 4 замын “MAX MALL” их дэлгүүр хүртэл явахаар төлөвлөжээ. Өдгөө 1000 гаруй хүн тэдэнтэй нэгдэхээ илэрхийлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *