Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн номын өргөө нээлтээ хийнэ

Чингэлтэй дүүрэг Хүүхдийн номын өргөөгөө маргааш нээнэ. Нээлтийн ёслол маргааш 11.30 цагт Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө бүхий 3-р хорооны цогцолбор барилгын 5-р давхарт болно.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 2010 онд анх шав тавьсан нь өдгөө Хүүхдийн номын өргөөний цогцолбор барилга болон сүндэрлэжээ. Уг байгууламжийн III давхарт ЕБС-ийн бага ангийнхан үйлчлүүлэх бөгөөд уламжлалт ёс заншил, ахуйг илэрхийлсэн хэлбэрээр дотоод засал тохижилтыг нь шийджээ.

Харин IV давхарт шинжлэх ухааны танхим байгуулсан. Уг танхим ШУ-ны олон салбарын номоор сурагч хүүхдүүдэд үйлчилж, тэднийг ирээдүйн эрдэмтэн болоход нь тусална. Тэгвэл V давхар ахлах ангийнханд зориулагджээ. Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулж, сонсдог номоор үйлчлэхээр ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *