Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн найрал дууны шилдгүүдийг шалгаруулна

Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 23 дахь удаагийн уралдаан” ирэх сарын 7-16-нд болно. Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг тус уралдаан нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, хүүхэд багачуудад уран сайхны боловсрол олгох, авьяасыг нь хөгжүүлэх зорилготой аж. Оролцогчид заавал дуулах, өөрийн урын сан дахь дан найрал, хөгжимтэй найрал дуу гэсэн төрлөөр өрсөлдөнө. Заавал дуулах дуу пь өнгөрсөн жилийн уралдааны хоёрдугаар байрын шагналт У.Мөнхжаргалын “Би зугаалж явна” дан найрал дуу аж. Уралдааны анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдийн ЗДГГ хариуцан зохион байгуулж, тус бүр гурван хамтлагийг төгсгөлийн шатанд оролдуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *