Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглээгүй. Харин энэ жил хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулах хотын даргын захирамж гарчээ.
Захирамжид:
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Энэ хүрээнд харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгоод буй.