Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байхыг анхаарна уу

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч
байгаа долоо хоногийн урьдчилсан мэдээгээр долдугаар сарын 25-нд Төв
аймгийн нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд
нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.
Мөн энэ сарын 28-наас эхлээд
нийт нутгаар халах төлөвтэй
байна. Тиймээс иргэд та
бүхэн бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам,
гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж,
тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт
цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулж
байна.

Түүнчлэн усархаг бороо орсны
улмаас голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул голын усанд орох, сэлэх, голын
эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх, гол, усыг гатлахдаа батлагдсан
зам, маршрутаар гарах, усанд боогдох эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх,
тогтоол усанд орохгүй түүний ойр орчим байрлахгүй байх, айл, өрхүүд орон гэр,
хашаа хороогоо борооны ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах, хүчтэй
салхинаас хамгаалж даруулга, бэхэлгээ хийх хэрэгтэй аж. Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол
мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, согтууруулах ундаа
болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *