Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг эрсдэлээс хамгаалах ажил хийгдэж байна

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангаж эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар сумдын Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу албан байгууллагууд хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах ажлыг хийж байгаа бөгөөд Галшар, Батширээт, Баян-Овоо, Бор-Өндөр, Мөрөн, Дархан, Баян-Адарга сумын ЗДТГ, Хэрлэн 4-р сургууль, Хэрлэн 4, 7-р цэцэрлэгүүд эрсдэл үүсгэж болох дутагдлуудыг арилгаж зам талбай, гүүр, явган хүний гарц, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, орц хонгилын аюулгүй байдал, цахилгаан үүсгүүр, цахилгааны кабелын бүрэн бүтэн байдалд үзлэг хийж засаж, аюулгүй болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *