Categories
гадаад мэдээ

Хүүхдээ Владимир Путин гэж нэрлэхийг хоригложээ

Владимир Путин бол хэдийгээр дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэгний нэр боловч Шведийн эрх баригчдад таагүй сонсогддог бололтой. Учир нь тэд шинэхэн аав, ээжийг хүүхдээ тийн нэрлэхийг хориглосон байна. Нутгийн “Local” сонинд бичсэнээр Лахолм тосгоны удирдлагууд нэгэн хосыг шинэ төрсөн хүүхдэдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэр өгөхийг хориглосон гэнэ.

Шведийн хуульд зааснаар эцэг, эхчүүдийн шинэ хүүхдэдээ өгөх нэрийг нутгийн удирдлагууд зохисгүй, хүүхдийн ирээдүйд асуудал үүсгэж мэднэ гэж үзвэл хориглож болдог аж. Түүнчлэн хүүхдийн нэр эцгийнхээ нэртэй адилхан байхыг зөвшөөрдөггүй гэнэ.

Хүүхдийнхээ нэрийг хориглуулсан хосын мэдүүлснээр, нутгийн удирдлагууд чухам яагаад Владимир Путин нэрийг зохисгүй гэж үзсэн шалтгаанаа нарийн тайлбарлаагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *