Categories
мэдээ нийгэм

Хуучин орон сууцны үнэ буурчээ

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компаниас “Орон сууцны үнийн индекс”-ийн өнгөрсөн аравдугаар сарын үр дүнг танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн аравдугаар сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж, 2013 оны нэгдүгээр сараас 0.9 хувиар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны аравдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 0.24 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл, шинэ орон сууцны үнийн индекс 1.16 гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.20 хувиар өссөн байна. Тэгвэл хуучин орон сууцны үнийн индекс 8.9 хувийн бууралттай гарчээ. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.81 хувиар буурсан байна. Энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *