Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийт 12711 хүнд PCR шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Уг хүн нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм.
- Улаанбаатар хот,
- Дорноговь,
- Орхон,
- Говьсүмбэр,
- Архангай,
- Дархан-Уул аймагт шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй” гэлээ.