Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ эмч, мэргэжилтнүүдийнхээ хариуцлага, ёс зүйг сайжруулна

ХӨСҮТ-д үндэсний хэмжээнд халдварт өвчний тандалт, хяналт, эмчилгээ, оношилгоо, ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнийг бууруулах, байгууллагын удирдлагын менежмент, эмч, мэргэжилтнүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах зэрэг тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар ажлын төлөвлөгөө гарган хоёр сарын хугацаанд шуурхай хэрэгжүүлэн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

ХСҮТ-д хавдрын урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, эрт илрүүлэг зэрэг нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулах, олон улсад шинээр бүртгэгдэж буй хавдрын эмийг эмчилгээнд нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр бусад эмнэлэгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах чиглэл өглөө.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *