Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 177 хүн эдгэрч, эмнэлгээс гарсныг 11 цагийн мэдээгээр ЭМЯ-наас мэдээллээ.
Ингэснээр коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн хүний тоо нийтдээ 2765 боллоо. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн 3372 тохиолдлын 82 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 591 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал:
-Хөнгөн-531
-Хүндэвтэр-54
-Хүнд-3
-Маш хүнд-3 хүн байгаа юм.