Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фенүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.
Дашрамд сонирхуулахад Никитон хамтлаг 1993 онд байгуулагдсан, Монголын арт рок хамтлаг юм. Харин Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ.
Тасалбарыг : www.ticket.mn ; 1900-1950 ; 1900-1800 захиалах боломжтой юм.