Categories
мэдээ нийгэм

Хурд хэтрүүлснээс болж хоёр иргэн амиа алджээ

zamИх хэмжээний цас орж, зам даваа цасанд боогдож байгаатай холбогдуулан зарим замыг хаах арга хэмжээ авчээ. Тухайлбал, Орхон, Хөвсгөл аймгийн замыг өчигдөр хаах шийдвэр гарч, хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

Түүнчлэн Замын цагдаагийн газарт ирэх автотээврийн ослын дуудлага ч ихэсчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 500 гаруй осол аваарын дуудлага ирсэн байна.

Тодруулбал, Булган аймагт 49 настай Г нь хурд хэтрүүлэн явснаас замын хажуу руу онхолдож амиа алдсан байна. Мөн Хөвсгөл аймагт X-Trail маркийн автомашинтай зорчигч замын хажуу руу онхолдож, Т гэх 35 настай зорчигч амиа алджээ. Түүнчлэн Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт халтиргаа гулгаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас иргэд амиа алдсан харамсалтай хэргүүд гарчээ.

Нийт ослын дуудлагын шалтгаан нь жолооч нар хөдөө орон нутаг, нийслэлийн замд хурдаа тохируулж яваагүйн улмаас мөргөлдөх, замын хажуу руу унах, онхолдох зэрэг осолын дуудлага ихэссэн байна. Мөн замын халтиргаа гулгаанд хурдаа тохируулж яваагүйн улмаас явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн осол олон гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *