Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлаг Чингисийн талбайд тоглоно

hurd“Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт энэ сарын 28-ны өдөр буюу ирэх бямба гаригт болох гэж байгаатай холбогдуулан цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, орлогч дарга Ц.Анхбаяр, нийлэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Хурд” хамтлаг маань бидний саналыг таатай хүлээн авч, дэмжиж байгаад баяртай байна. Хурдыхан маань бүгд цэргийн алба хаасан, тэдний дуулсан эх орон, цэргийн тухай дуунууд иргэдийн зүрх сэтгэлд аль хэдийнээ хоногшсон байдаг. Тийм ч учраас нийслэлийн иргэддээ нэг өдрийг цэрэг, эрх орноороо бахархан өнгөрөөх сайхан үйл явдалд хүрэлцэн ирэхийг уриалж байна” гэлээ. Уг арга хэмжээг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа ба эхний гурван байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *