Categories
мэдээ нийгэм

​“Хурд” хамтлаг алслагдсан сумдын хүүхдийн тасагт тоног төхөөрөмж хандивлана

“Хурд” хамтлаг маргааш алслагдсан сумдын эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлана. Тус тоног төхөөрөмжүүдийг маргааш хэвлэлийн хурлын үеэр эмнэлгийн удирдлагуудад нь гардуулах аж.

Эдгээр тоног төхөөрөмжийг баруун аймгийн алслагдсан сумдын эмнэлгүүдийн нярайн тасагт тоног төхөөрөмж хандивлаж байгаа юм байна.

Саяхан валентины баяраар хосууддаа зориулан хайрын тоглолтоо хийгээд удаагүй байгаа “Хурд” хамтлаг 20 жилийн ойгоор гаргасан алтан пянзаа Европ, АНУ,ӨМӨЗО болон Монголд тоглосон тоглолтынхоо үеэр дуудлага худалдаанд оруулсан юм. Энэхүү орлогоороо эдгээр тоног төхөөрөмжүүдийг худалдан авч хүүхдийн эмнэлэгт хандивлахаар болжээ.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийг маргааш 11.00 цагт Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д гардуулах юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *