Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн барааны үнэ ханш ийм байна

Хүнсний ногоо зурган илэрцүүдНийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын
эхний долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Хонины
ястай нэг килограмм мах дунджаар 4675 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь
дунджаар 5395 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо
хоногтой харьцуулахад 8.6 хувиар буюу 510 төгрөгөөр, үхрийн цул мах 8.6 хувиар
буюу 650 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах
“Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”,
“Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой
харьцуулахад 2.6 хувиар буюу 125 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.1 хувиар
буюу 130 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар
хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4500
төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5800
төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан
нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300
төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит
шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад
задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа”
гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний
захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000
төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210
төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний
захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар”
супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны
үнэ тогтвортой байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *