Categories
мэдээ нийгэм

Хүнсний 20-ийн нүхэн гарцыг засварлаж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ.

Хуучнаар “Хүнсний 20” буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй, өнөөгийн нөхцөл байдал таазнаас ус шүүрдэг, ус зайлуулах худгийн насос ажиллагаагүй болсон, үдэш оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй тус нүхэн гарцад одоогийн байдлаар 4 худалдаа эрхлэгч зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан.

Хотын Ерөнхий менежер 2018 онд нүхэн гарцын ашиглалт, үйлчилгээг цэгцлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ сарын 25-наас засварын ажлыг эхлүүлэхээр болж Тээврийн цагдаагийн албатай хамтран явган хүний гарцын шийдлийг гаргаж засварын ажлыг эхлүүлээд байна.

Засварын ажлын хүрээнд шатны орц гарцад шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулалт, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулан ашиглалт, цэвэрлэгээг үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хяналт хийх боломж бүрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *