“Хүннү Эйр” ХХК-иас өнөөдрийн Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг мэдэгдлээ.
“Нислэгийн зөвшөөрөл авах талаар ГХЯ болон холбогдож төрийн байгууллагуудтай хамтран ажилласаар байгаа тул бид нислэгийн талаар мэдээлэл ирэх даруйд та бүхэнд мэдэгдэж яаралтай арга хэмжээ авах болно” гэв.
“Хүннү Эйр” ХХК есдүгээр сард УОК-оос өгсөн нислэгийн зөвшөөрлийн дагуу ГХЯ-нд БНКазУ-аас нислэгийн зөвшөөрөл авч өгөх хүсэлтээ илгээж Казахстан улсад суугаа МУ-ын ЭСЯам 2021.08.18-ны өдөр БНКазУ-ын ГХЯ-нд “Хүннү Эйр” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Улаанбаатар – Алматы – Улаанбаатар”, 9 дүгээр сарын 13-ны өдөр “Улаанбаатар-Нур-Султан-Улаанбаатар”, 9 дүгээр сарын 23-ны өдөр “Улаанбаатар-Алматы-Улаанбаатар” чиглэлд тус тус тусгай үүргийн нислэг үйлдүүлэх зөвшөөрлийг хүссэн ноотыг хүргүүлсэн болно.