Categories
мэдээ нийгэм

“Хүний нөөцийг хөгжүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх” харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа DNN.mn

Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд айлчилж байна.

Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар “Хүний нөөцийг хөгжүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-д зориулан Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

Ташрамд дурдахад, энэ жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд энэ удаагийн айлчлал нь Япон улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй зургаа дахь айлчлал юм.

Өмнө нь Япон улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд, Т.Мотэги 2020 онд тус тус Монгол Улсад айлчилсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *