Categories
мэдээ нийгэм

Хүний эмийн зөвлөлөөс импортын зөвшөөрөл олгосон КОВИД-ийн эсрэг Ремдесивир эмийг авчирчээ

Монгол Улсын Хүний эмийн зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, КОВИД-19-ийн үед хэрэгтэй байгаа зарим эмэнд импортын зөвшөөрөл олгосон юм.

Тодруулбал ремдесивир, умифеновир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм болон яаралтай тусламжийн эмчилгээнд нэн шаардлагатай кетамин эмнүүдэд зөвшөөрөл олгосон юм.

Эдгээрээс Ремдесивир 100мг тарилгыг ЭМЯ-ны захиалгаар Монгол Эм Импекс Концерн компани импортлон авч, албан ёсоор хүлээлгэн өгчээ. Уг эмийн тасалдал үүсгэхгүй, нөөцийг хангалттай бүрдүүлэхээр ирэх долоо хоногт дараагийн татан авалтуудыг хийхээр ажиллаж байгаа тухай ЭМЯ-наас мэдээллээ.

АНУ-ын Gilead Sciences компанийн бүтээгдэхүүн Remdesivir тарилгыг ДЭМБ-аас COVID-19 халдварын эмчилгээнд хамгийн үр дүнтэй гэж үзэн, эмчилгээнийхээ удирдамжид оруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *