Categories
мэдээ нийгэм

Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ

Энэ сарын 3-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт хүний амь нас онц хэрцгийгээр бүрэлгэсэн гэх хэрэг гарчээ. Тодруулбал, мах, түүхий эдийн худалдаалах төвд харуул ажилтай 55 настай Б-г тус төвийн мeнeжeр 32 настай А нь онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэн, хэргийн газраас оргон зайлсан байна.

Улмаар оргон зайлсан сэжигтнийг Улаанбаатар хотоос шуурхай баривчилжээ. Сэжигтэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг бөгөөд тус дүүрэгт байрлах зочид буудлаас баривчилсан аж. Уг хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *