Categories
мэдээ нийгэм

Хөнгөн атлетиктийн ДАШТ-д гурван тамирчин оролцоно

Спортын хаан гэгдэх хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн тав хоногийн дараа Хятадын Бээжин хотод эхлэх гэж байна.

Энэ удаагийн тэмцээнд 90 гаруй орны шилдэг тамирчин өрсөлдөхөөр цуглаж
эхлэв. Манай улсын хувьд марафон гүйлтийн төрөлд гурван тамирчнаа
илгээнэ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од,
эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа,
Л.Отгонбаяр нар оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Хөнгөн атлетикийн
ДАШТ ирэх бямба гаригт эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрлөөр эхэлж
энэ сарын 30-нд эмэгтэйчүүдийн марафоноор өндөрлөнө. Тэмцээнд оролцох
гурван тамирчин Хятадын “Жордан” фирмийн хувцсаар ижилсэх юм.

Одоогоор Гавьяат тамирчин Б.Сэр-Од Хятадад бэлтгэлээ базааж байгаа бол бусад нь маргааш Бээжинг зорих ажээ.

Сонирхуулахад, ДАШТ-ий өмнө олон улсын хөнгөн атлетикийн холбооны
ээлжит их хурал болох бөгөөд энэ үеэр IAAF-ны шинэ удирдлагуудыг
сонгоно. Уг хуралд манай улсаас Монголын хөнгөн атлетикийн холбооны
ерөнхийлөгч Л.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар
оролцож шинэ ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *