Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод болж байгаа 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ амжилттай явагдаж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 71кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр ХҮРЭЛ медаль хүртлээ. Түүний энэхүү амжилт нь Хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны медаль болж байгаагаараа онцлог юм.