Categories
мэдээ улс-төр

​ХҮН-ын маргааныг маргааш шийднэ

“Хөдөлмөрийн үндэсний нам”-ын шинээр сонгогдсон Б.Найдалааг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг маргааш шийднэ. Уг асуудлыг шийдэх шүүх хурал маргааш 11:00 цагаас Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд болно.

ХҮН-ынхан хоёр хуваагдаж, хоёр даргатай болоод буй. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд, дэд дарга Б.Найдалаа тэргүүтэй хүмүүс энэ сарын эхээр хуралдсан. Тэд ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг тэргүүнээрээ сонгоод буй юм.

Тэгвэл ХҮН-ынхан С.Ганбаатарыг огцруулаагүй хэмээн мэдэгдэж, Б.Найдалааг сонгосон хурлыг албан бус гэсэн тайлбарыг өгсөн. Ийн хоёр даргатай болоод буй шинэхэн улс төрийн хүчин ХҮН-ын даргын асуудлыг маргааш Улсын дээд шүүх нэг тийш нь болгох нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *