БГД-ийн 4-р хороо Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн урд замд амины Nissan Tiida автомашины жолооч Г нь явган зорчигч БГД-ийн 2-р хороонд оршин суух 75 настай эмэгтэй Ү мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн шалгаж байна. Жолооч Г гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Мөн СБД-ийн 9-р хороо Цагдаагийн гудамж, “Жоби” төвийн баруун замд амины “Toyota Prius” автомашины жолооч О нь явган зорчигч СБД-ийн 14-р хороонд оршин суух 29 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээсэн байна. Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.