Categories
мэдээ нийгэм

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг сурталчилжээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ зориулан “Нийгмийн хамгааллын өдөрлөг”-ийг зохион байгуулсан билээ.

Өдөрлөгийн хүндэт зочдоор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Кандун дүүргийн засаг дарга И Хэ Шиг болон албаны бусад зочид, төлөөлөгчид уригдан оролцлоо.

Уг өдөрлөгийн хүрээнд :
– Нийгмийн даатгалын мэдээлэл, зөвлөгөө өгөх, шинээр даатгалд хамруулах
– Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжийн талаар мэдээ, мэдээлэл хүргэх
– “Хариуцлагатай даатгуулагч” өргөмжлөл гардуулах
– “Олон соёлт гэр бүл” илтгэлийн уралдааны шагнал гардуулах
– “Сэтгэлийн үг” захидлын уралдааны шагнал гардуулах
– БНСУ дахь Монгол сургуулийн шилдэг сурагчдад “Сайн үйлс”,“Авьяас” медаль гардуулах
-Салхи хамтлагийн ” Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” тоглолт
-Утасны Сим карт үнэгүй холбох
-Банкны үйлчилгээ зэрэг арга хэмжээнүүд болж өнгөрлөө.

Өдөрлөгийг угтаж БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс “Олон соёлт гэр бүл” илтгэлийн болон “Сэтгэлийн үг” захидлын уралдааныг зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн үеэр Салхи хамтлаг “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” бүрэн хэмжээний тоглолтоо БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан тоглож, охид, бүсгүйчүүдийнхээ баяр дээр баяр нэмсэн юм.

Өдөрлөгийг зохион байгуулахад Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яам, Сөүл хотын Кандун дүүргийн Засаг даргын тамгын газар, Сөүл хотын Кандун дүүргийн Цагдаагийн газар, Сөүл хотын Жүнгү дүүргийн Цагдаагийн газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн газрын Олон улсын хамтын ажиллагааны төв, Сөүл глобал төв, МИАТ компани, Korean Air компани, KB Гүгмин банк, Korea exchange bank, Korea mobiles утасны компани, Хана банкны Pay easy үйлчилгээ, MGL радио, Сөүл хотын Кандун дүүргийн Олон соёлт гэр бүлийг дэмжих төв, “Жэй Эн Ти” компани, Sunny House hotel, Солонгос дахь Монгол оюутны холбоо зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллав.
Өдөрлөгт БНСУ-д ажиллаж, амьдарч буй нийт 800 орчим Монгол иргэд хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл, үйлчилгээг аван, эх нутгаа санасан сэтгэлээ дэвтээн, нэг өдрийг өнгөрөөсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *