Categories
мэдээ нийгэм

Хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргосон иргэнийг баривчилжээ DNN.mn

Хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргосон этгээдийг баривчлан, саатуулжээ.

Тодруулбал, хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байсан Булган аймгийн харьяат эрэгтэй 23 настай Б гэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439-р ангид цагдан хоригдож байжээ. Энэ хугацаандаа тэрбээр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойны хагалгаанд орсны дараа буюу есдүгээр сарын 18-ны 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргожээ. Улмаар тус аймаг дахь цагдаагийн газар болон ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан бөгөөд оргосон этгээдийг өнөөдөр 14:15 цагт тус аймгийн эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *