Categories
мэдээ нийгэм

Хулгайд алдагдсан 1200 телевизор, 1600 гаруй гар утас илэрчээ

Улаанбаатар хотын цагдаагийн газар ломбардуудтай хамтран хулгайд болон болон дээрмийн хэрэгт алдагдсан гар утас, телевизорын тоог гаргасан байна.

Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг гаарч, цахилгаан бараа хулгайлах хэрэг буурахгүй байна. Хулгайчид хулгайлсан эд зүйлсээ ломбарданд хямдхан өгдөг байна.

Тиймээс Улаанбаатар цагдаагийн газраас ломбарданы үйл ажиллагаа эрхэлж байгаа ажилтнуудтай хамтарч, хулгай дээрмийн замаар орж ирсэн телевизор, гар утасыг тоолж тоог нь гаргажээ. “Гэмт хэрэг илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд алдагдсан 1200 телевизор, 1600 гаруй гар утасны тоог гаргаж, гэмт этгээдийг олох илрүүлэх ажлыг хийж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *