Монголын Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр өглөө Зүүн Тиморын зүг хөлгийн жолоо залсан байна. Монголын Үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд хоёрдугаар сарын 10-нд Малайзын нийслэл Куала Лампур хотод явагдсан сугалаагаар Манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улстай таарчээ. Эхний тоглолтоо гуравдугаар сарын 12-нд хийхээр болсон байна. Гуравдугаар сарын 17-нд эх орондоо хариу тулаанаа хийх аж.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч Хоромхон клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар томилогджээ.