Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн шигшээ багууд бэлтгэлдээ гараад байна

2019 онд БНСУ-д зохиогдох Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг Монголын Хөлбөмбөгийн Холбоо анх удаа эх нутагтаа хүлээн авч зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна.
Энэ мөчид Үндэсний эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд байрласан бэлтгэлд гараад байгаа юм. Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайс ажиллаж байгаа бол туслах дасгалжуулагчаар З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар Румын мэргэжилтэн Драгош ажиллаж байгаа.
Өдрөөс өдөрт бэлтгэлээ чамбайруулж байгаа манай шигшээ багийн хувьд 9 сарын 2-ны өдөр тоглох Макао улсын шигшээ багтай 2016 онд 2:2-ын харьцаатай тэнцэж байсан бол 9 сарын 4-ны өдөр тоглох Умард Марианы Арлуудын шигшээ багийг мөн тус онд 8:0-ийн харьцаатай бут ниргэж байсан юм. Дашрамд дуулгахад тус тоглолтонд М.Төгөлдөр хэт-трик хийж тоглолтын
шилдгээр нэрлэгдэн бөмбөгийг гардан авч байлаа. Харин энэ удаад тэд эх нутагтаа тоглох учир үүнээс ч өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *