Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид тогтмол цалинтай болно

Зүүн Азийн ХБХ-ны Зөвлөлийн хуралд оролцохоор Тайвань улсад хүрэлцэн ирсэн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ө.Шижир нар өнөөдөр үндэсний шигшээ багийнхантай уулзаж, ирэх оноос бүх тоглогчдыг тогтмол цалинтай болгоно гэдгийг дуулгалаа.

Шигшээ багийн тоглогчид сард 800,000 төгрөгийн цалинг жилийн турш авч, нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж байхаас гадна тэмцээн уралдаанд амжилттай оролцвол нэмэгдэл урамшуулал авч байхыг нэмж онцлов.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Хэдийгээр хоёр тоглолтод хожигдсон ч агуулгаар муу байсангүй. Бид энэ эрчээрээ улам хичээж 2019 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнийг давах хэрэгтэй. Түүний тулд МХБХ боломжтой бүхнээр тусална” гэж хэлээд Хонгконгтой хийх тоглолтод нь амжилт хүслээ.

Мөн энэ тэмцээний үр дүнгээс үл хамааран шигшээ багт 25 сая төгрөгийн урамшуулал олгох юм. Гадаад дотоодын туршлагатай дасгалжуулагчдыг шигшээ багт ажиллуулж, хилийн чанадад бэлтгэл сургуулилалт, тоглолт хийх боломжоор нь хангаж, тогтмол цалинжуулахад манай шигшээ багийнханы чадвар, амжилт өсөх нь дамжиггүй гэдгийг ч онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *