Хөвсгөл нуурын эрэг дээр хоёрдахь өдрөө үргэлжилж буй “Хөх сувд-2018” мөсний баяр өнөөдөр өндөрлөнө. “Хөх сувд” мөсний баяр 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор зохиогдож буй юм.
Мөсний наадмын үеэр зохиогдох төрөл бүрийн спорт тэмцээнд уралдаан, мөсөн хотхоноор аялах, морин чаргаар Хөвсгөл нуур дээгүүр давхих зэрэг үйл ажиллагаанд оролцох боломжтой аж. Мөн мөсний баярын үеэр Хөвсгөл нуурыг лус тойрон буй их уул хайрхануудыг тахидаг аж.