Categories
мэдээ нийгэм

Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татжээ. 2016 оны 1-р сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр удаа дараа нэвтрүүлсэн байна. ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж.

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнээс “Mersedes Benz Maybach” автомашин худалдан авсан хэргээр хоригдож буй Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргасан бөгөөд өргөдөлдөө Ерөнхий консулын хууль бус наймааны золиосонд нөхрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, Д.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцохыг хүсчээ.

Ерөнхий сайд энэ мэт улсын нэр хүнд унагаж буй зарим дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай асуудлыг дараагийн хурлаар оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *