Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. Цас орохгүй. Салхи 31-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
Завхан голын эхээр шөнөдөө 48-53 хэм, өдөртөө 37-42 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.