Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт “Тал нутгийн Монгол” марафон болно

“Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил наймдугаар сарын 19-ний өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Японы иргэн Фүживара болон Кон Аяа нар 1996 онд анхлан санаачилж байсан уг наадам энэ жил 22 дахв удаагаа зохион байгуулагдах аж. Тэмцээнд Монгол, Япон болон бусад гадаад орнуудын гүйгчид, спорт сонирхогчид оролцох юм.

Ойролцоогоор 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог ажээ. Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” болох 50 километрийн марафоныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой хэмээн албаныхан мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *