Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн үндэс төсөл хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сан олон улсын байгууллагууд 2018 онд хэрэгжүүлэх зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг эхлүүлж байна.

Энэхүү төсөлд зорилтот 30 гэр бүл сонгогдсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхэд хамгааллын хуульд заасан үйлчилгээг үзүүлэх, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн гэр бүл, түүний гишүүдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэн, нөхцөл байдал чадамжинд нь суурьлан хөгжүүлж нийгмийн ажлын болон өрх тус бүрд холбогдох үйлчилгээг үзүүлнэ.

Төслийн хүрээнд зургаан дүүргээс сонгогдсон 30 гэр бүлд анхан шатны нөхцөл байдлын үнэлгээнүүдийг хийж үйлчилгээг төлөвлөх ажлууд хийгдэж байна. Энэ сарын 17-нд төслөөр хамрагдах 30 өрхөд үйлчилгээ үзүүлэх хорооны нийгмийн ажилтан, дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүдэд зөвлөмж, арга зүй өгөх зорилготой туршлага солилцох сургалтыг нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулна. Сургалтыг АНУ-ын Олон улсын нийгмийн үйлчилгээний байгууллагын нийгмийн ажилтан Katrina L.Clemons удирдан явуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *