Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд соёлын боловсрол, үйлчилгээг тэгш хүргэнэ DNN.mn

Хүүхдүүдэд үндэсний үнэт зүйл, түүх, өв соёл, зан заншлыг сурталчлан таниулах, урлагаар дамжуулан нийгэмшүүлэн төлөвшүүлэх зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд соёлын боловсрол, үйлчилгээг хүргэх тэгш хүртээмж” сургалт, хөтөлбөр 7 дугаар сарын 29-нд нээлтээ хийлээ.

Хөтөлбөрт оюуны хөгжлийн бэрхшээлтэй, даун, аутизмтай, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй Нийслэлийн 55, 29 дүгээр тусгай дунд сургуулийн 25 сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид хамрагдах ба хөтөлбөрийг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монголын Сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоо, Монголын Үндэсний музей, Хүүхдийн Төв номын сан, Монголын Уран зургийн галерей, Улсын Хүүхэлдэйн театр, Монгол Номадик цогцолбор хамтран хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол ахуйтай танилцах байгалийн сургалт, танин мэдэхүйн аялал, “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэн хөгжүүлэх” модуль сургалт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн эрх ашгийг хамгаалах төр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг” зохион байгуулах зэрэг олон ажлууд төлөвлөж байна.

Хүүхдүүд сургалт, хөтөлбөрийн нээлтийн үеэр музейгээр аялж, номын сангаар үйлчлүүлж, уран зургийн галерейтай танилцан, соёл, урлагийн үйлчилгээг хүртсэндээ сэтгэл хангалуун байсан бөгөөд 3 сарын турш хөтөлбөрт хамрагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *