Categories
мэдээ спорт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын ордонтой болно

Хөгжлийн бэрхшлээтэй иргэд зурган илэрцүүд

Энэ ажлыг анх санаачилсан хүн нь Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж юм. Тэр 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган иргэдийн эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнд анхаарал хандуулж, спортын ордон барих төслийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдод танилцуулж байв. Түүний энэхүү санаачлагыг М.Энхболд дарга дэмжиж, дараа жил нь ордон барих ажлын эхлэл тавигдсан байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барих санамж байгуулжээ. Тус ордон нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Чингис хаан” нисэх буудлын хажууханд баригдахаар газрын зөвшөөрөл нь гарсан байна. Удахгүй урд хөршөөс барилгын мэргэшсэн ажлын шинжээчдийн баг ирж, ордон барих газар дээр нь очиж ажиллах аж. Тус спортын ордонг барих ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан бөгөөд 2020 оны олимпийн наадмын өмнө ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм байна. Энэ ордон баригдвал иргэдийн эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнд чиглэсэн олон арга хэмжээг энд зохион байгуулахаас гадна олон улсын тэмцээн, бэлтгэл цугларалт, тамирчдын байр гээд дутуу юмгүй спортын ордонтой болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *