Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг өнгөрсөн сард “шилэн” Цогоо буюу иргэн Б.Цогтгэрэлийн зүгээс АТГ-т шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн.

Тодруулбал, тус банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн өргөдөлдөө дурдсан байсан юм. Мөн тус банкны удирдлагуудтай холбоотой олон ноцтой баримт гарч ирснийг Авлигын эсрэг хуулийн 9.1; 9.2-т заасны дагуу зарлагын гүйлгээнүүдийг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Харин АТГ-аас мягмар гаригт хариуг нь ирүүлжээ. Улмаар АТГ Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд бүх захирлуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар “Шилэн” Цогоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *