Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулган өнөөдөр намрын чуулганыхаа хаалтыг хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулсан юм.

Гишүүдийн 77 хувийн саналаар Хөгжлийн банкны хуулийг баталлаа. Хөгжлийн банкны хуулийн төслийг дагалдах Банкны хуулийн төслийг байнгын хорооны гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргажээ. Чуулганы хуралдаанаар гишүүдийн олонхи нь уг горимын саналыг дэмжиж, Банкны тухай хуулийг бүхэлд нь баталсан юм.

Үргэлжлүүлэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх үзэл баримтлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *